Фэйсбүүкийн салбар нэгж сонгуулиар Монголд ажиллана

Фэйсбүүкийн салбар нэгж сонгуулиар Монголд ажиллана

2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ болон бусад албан байгууллагын төлөөлөл өнөөдөр /2020.01.15/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуулийн үеэр нууц хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ноос хяналт тавьж, тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм байна.

Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгааг СЕХ онцоллоо. ХХЗХ-ноос “УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байна” гэдэг мэдээллийг өглөө. 

Гэхдээ сонгуулийн сурталчилгааны үеэр сошиал орчинд сурталчилгаа явуулахыг хуулиар зөвшөөрсөн байгаа. 

Энэ талаар ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга А.Лувсан-Очир “Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр сурталчилгаагаа явуулах боломжтой. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ” гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.