МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-ын “Озоны давхарга, дэлхийн дулааралд сөрөг нөлөө бүхий HCFC-22, HCFC-1416 бодисоор хөөсөнцөр үйлдвэрлэх тоног төхөөрөмж” гэсний дараа дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй.
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн | Барааны бичиглэл | Үндэслэл бүхий эрх зүйн акт | Улсын хилээр нэвтрүүлэх ялгаа | |
Зүйл | Мөр | |||
05.01 | 0501.00.00 | Хүний үс (боловсруулаагүй, угааж цэвэрлэсэн эсвэл цэвэрлээгүй); хүний хаягдал үс | Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц B3070 | оруулах |
05.11 | 0511.91.00 | Хүнсэнд хэрэглэхэд зохисгүй болсон үхсэн загас, хавч төрөлтөн, нялцгай биетэн, усны сээр нуруугүй бусад амьтад | B3070 | оруулах |
0511.99.90 | Үхсэн мал, амьтад | B3030 | оруулах | |
0511.99.90 | Арьс ширэн түүхий эдийн зах, өөдөс, хаягдал, үслэг түүхий эдийн хаягдал | оруулах | ||
26.21 | 2621.10.00 | Хотын хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэл | B2060 | оруулах |
2621.90.00 | Бусад хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэл | B2050 | оруулах | |
39.15 | 3915.10.00 | Этилений полимерийн хаягдал, захлаас, өөдөс | B3060 | оруулах |
3915.20.00 | Стиролын полимерийн хаягдал, захлаас, өөдөс | B3010 | оруулах | |
3915.30.00 | Винилхлоридын полимерийн хаягдал, захлаас, өөдөс | B3010 | оруулах | |
3915.90.00 | Бусад хуванцрын хаягдал, захлаас, өөдөс | B3010 | оруулах | |
39.23 | 3923.21.00 | Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уут (этилений полимерээр хийсэн) | B3010 | оруулах |
3923.29.00 | Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уут (этилений полимерээс бусад полимерээр хийсэн) | B3010 | оруулах | |
40.04 | 4004.00.90 | Хаймрын хаягдал, гологдол, өөдөс, тэдгээрээс гарган авсан нунтаг болон үрэл хэлбэртэй хаймар | B3010 | оруулах, дамжин өнгөрүүлэх |
40.17 | 4017.00.00 | Хатуу хаймрын хаягдал болон өөдөс | B3040 | оруулах, дамжин өнгөрүүлэх |
41.15 | 4115.20.00 | Савхин эдлэл хийх тохиромжгүй, савхи эсхүл хиймэл савхины өөдөс, бусад хаягдал; савхины тоос, нунтаг болон гурил | B3040 | оруулах |
70.01 | 7001.00.00 | Хаягдал, гологдол, хагархай шил | B2020 | оруулах |
85.48 | 8548.10.00 | Анхдагч элемент, анхдагч зай, цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор)-ийн хаягдал болон гологдол; дууссан анхдагч элемент, анхдагч зай болон цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор) | B1090 | оруулах |
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал Н.ЦЭРЭНБАТ
жуулчлалын сайд
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.