/Виз сунгалт, визний ангилал өөрчлөлт, дагалдан хүн авах, нутаг буцах зэрэг зүйлд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог/

/Виз сунгалт, визний ангилал өөрчлөлт, дагалдан хүн авах, нутаг буцах зэрэг зүйлд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог/

БНСУ-д бичиг баримтын зөрчилгүй ажиллаж амьдарч, сурч боловсорч буй иргэддээ анхааруулах үүднээс жижиг гэлтгүй заавал мэдэж байх ёстой мэдээллийг хүргэж байна. Хувь хүний хайхрамжгүй байдал эсвэл анхаарал тавихгүйн улмаас гаргадаг зөрчил болон мэдээлэл муутайгаас торгуульд ордог тохиолдлууд олон байдаг. /Виз сунгалт, визний ангилал өөрчлөлт, дагалдан хүн авах, нутаг буцах зэрэг зүйлд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог/

1. БНСУ-д оршин сууж буй газрын байршлын шилжилт хөдөлгөөн хийх тохиолдолд

Байрны гэрээ байгуулсан өдрөөс яг 14 хоногийн дотор дүүргийн захиргаа /구청/, эсвэл виз олгох төв /출입국관리사무소/-д байрны гэрээний хуулбар болон гадаад иргэний үнэмлэх /외국인등록증/ авч очсоноор шилжилт хөдөлгөөнд бүртгүүлэх боломжтой. Хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хугацаанаас хамааран торгууль ноогддог ба хувь хүний тухай мэдээллийн санд хууль дүрэм зөрчсөн, торгуульд орсон мэдээлэл үлдэх болно.

2. Хэрэв таны гадаад паспортны мэдээлэл өөрчлөгдсөн бол: Үүнд:
1. Паспортны хугацааг сунгах
2. Паспорт шинээр авсан тохиолдолд 90 хоногийн хугацаанд Гадаадын иргэдийн харьяатын газар буюу /출입국관리사무소/-д мэдүүлж тэмдэглэгээ хийлгэх шаардлагатай.

1577-1346 дугаарийн факс руу гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэхний хуулбарыг илгээж бүртгүүнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаанаас хамааран торгууль ноогддог ба хувь хүний мэдээллийн санд хууль дүрэм зөрчсөн, торгуульд орсон мэдээлэл үлдэх болно.
Эх сурвалж: Гадаадын нэгдсэн зөвлөгөө өгөх төв /줄입국관리사무소/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Оюутан (D-2),хэлний курс (D-4) цагийн ажил хийх талаар 2020-01-19

2019 оны 4-р улирлаас эхлэн имигрэшний бодлогод гарсан зарим өөрчлөлтийн тухай 2020-01-19

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2020-02-02

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм 2020-02-02

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ 2020-02-02

/Виз сунгалт, визний ангилал өөрчлөлт, дагалдан хүн авах, нутаг буцах зэрэг зүйлд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог/ 2020-02-02

Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн хүсэлт гаргах 2020-02-02

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ 2020-02-02

Гадаад иргэдийн хүүхэд сургуульд орох 2020-02-02

ҮЭМД(Үндэсний эрүүл мэндийн даатгал)-д гадаадын иргэд заавал хамрагдах ёстой 2020-02-02

2019оны 12сарын 11нээс хэрэгжиж эхэлсэн өршөөлийн хуулийг товчхон танилцуулъя. 2020-02-02