Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал болно

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал болно

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.16/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүх хурлыг 11:00 цагаас товлосон бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан билээ. Түүнийг шүүхээс заасан хугацаанд 10 тэрбум төгрөгийн барьцаагаа байршуулаагүй, хүндэтгэх шалтгаангүй шүүх хуралдаа ирээгүй гэх үндэслэлээр албадан саатуулсан байдаг. Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.