КОВИД-19-ийн эсрэг дексаметазон эмийн эмнэлзүйн туршилтын үр дүн нь шинжлэх ухааны үсрэлт боллоо

КОВИД-19-ийн эсрэг дексаметазон эмийн эмнэлзүйн туршилтын үр дүн нь шинжлэх ухааны үсрэлт боллоо

Их Британид явуулсан КОВИД-19-ийн эсрэг дексаметазон эмийн эмнэлзүйн туршилтын үр дүн нь шинжлэх ухааны үсрэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Оксфордод явуулсан үрэвслийн эсрэг эл эмийн туршилт дексаметазон нь КОВИД-19 халдвар авч, амьсгалын аппаратад залгагдсан өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 35 хувиар, хүчил төрөгчийн эмчилгээнд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 20 хувиар буруулдаг болохыг харуулжээ. Нэг хайрцаг дексаметазон Их Британид таван фунт стерлингийн үнэтэй гэнэ. Британийн Засгийн газар мягмар гарагт /2020.06.16/ энэ эмийг КОВИД-19-ийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Тедрос Гебрейесусын мэдэгдсэнээр, хүчил төрөгчийн эмчилгээ, амьсгалын аппаратад залгах шаардлагатай өвчтөнүүдийн дунд нас баралтын түвшинг бууруулдаг болох нь тогтоогдсон анхны эм юм. Туршилтын үр дүнг тэрбээр “гайхалтай мэдээ” гэжээ. Их Британи тус байгууллагад тус эмийн туршилтын урьдчилсан дүнг танилцуулсан бөгөөд удахгүй шинжилгээний бүрэн мэдээллийг олгох гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.