Л.Наранбаатар УИХ-д нэр дэвших эрхгүй боллоо

Л.Наранбаатар УИХ-д нэр дэвших эрхгүй боллоо

“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг /ЗХШХШТх-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн/ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, Л.Наранбаатар нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.
- Л.Наранбаатараас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020.06.02-нд шүүх хүлээж авсан.
- 2020.06.03-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
- 2020.06.04-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020.06.08-нд хариу тайлбар ирүүлсэн.
- 2020.06.08-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийж шүүх хуралдааныг 2020.06.12 өдөр хийхээр товлосон.
- 2020.06.12-нд товлосон уг шүүх хуралдаан дээр Ш.Ганболдын гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэлэлцээд, хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хойшлуулсан.
- 2020.06.16-ны өдрийн шүүх хуралдаанаар “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19-ийн эсрэг дексаметазон эмийн эмнэлзүйн туршилтын үр дүн нь шинжлэх ухааны үсрэлт боллоо 2020-06-17

Нэр дэвшигчдийн тухай мэдээ хуульд заасан хугацаанаас хэтрэх хандлагатай байна 2020-06-17

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09:14 цагт Улаанбаатараас хөөрлөө. 2020-06-17

Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд 2020-06-17

Хилийн чанадад 50 хүн хар тамхины хэрэгт холбогдоод байна 2020-06-17

Л.Наранбаатар УИХ-д нэр дэвших эрхгүй боллоо 2020-06-17

"Малайзад хүний наймаанд өртсөн хоёр эмэгтэйгээс гадна үүнтэй холбоотой байж болзошгүй дахиад гурван эмэгтэйн асуудал байна. 2020-06-17

Согтуурсан үедээ угаалгын шингэн ууж, хоолойгоо түлжээ 2020-06-17

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурав 2020-06-17

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу.  2020-06-17

Нийтийн албанд томилогдох 370 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв 2020-06-17