Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл “COVID-19” туссан өвчтөнд үр дүнтэйг тогтоожээ

Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл “COVID-19” туссан өвчтөнд үр дүнтэйг тогтоожээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд  короновирусний эмчилгээнд “dexamethasone” эмийг хэрэглэх нь үр дүнтэй болохыг мэдэгджээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдөр мэдээлэхдээ, уг эм нь үе мөчний өвчин, уушгины багтраа, арьсны зарим эмгэгийн үед хэрэглэдэг үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл юм.

Эрдэмтэд 2000 өвчтөнд уг эмийг хэрэглэж, эмнэл зүйн туршилт судалгаа явуулжээ. Энэхүү эмийг амьсгалын дутагдалд орсон, биеийн байдал маш хүнд өвчтөнүүдэд хэрэглэхэд нас барах эрсдэл 40-28 хувь болж буурсан байна.  Мөн хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 өвчтөний нэгийг аврах боломжтой гэж дүгнэжээ. Хэрэв цар тахал дэлгэрсэн цагаас хойш уг эмийг хэрэглэсэн бол Их Британийн хувьд 5000 хүний амийг аврах боломжтой байсан ажээ.   

 

И.Даваадорж

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.