Тайваньд байгаа иргэд БОДИТ МЭДЭЭЛЭЛ хүлээж байна

Тайваньд байгаа иргэд БОДИТ МЭДЭЭЛЭЛ хүлээж байна

Тайваньд Монгол Улсын 1000 орчим оюутан залуус сурч, хөдөлмөрлөдөг гэх тоон мэдээ бий. Тэдний ихэнх нь энэ цаг үед их, дээд сургуулиа төгсч буй. Гэвч эх орондоо ирэх гэсэн боловч хил хааснаас гадна чартер нислэг тус орон руу явахгүй байгаа тул тэнд байгаа монголчууд хүнд байдалд байгаа юм байна.

Энэ талаар тус улсад суралцаж байгаа оюутнууд “Энд эх орон руугаа явах хүсэлтээ гаргасан 100 гаруй оюутан байна. Сар гаруйн өмнө Тайвань дахь Төлөөлөгчийн газарт хүсэлтээ гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй. Энд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, тэр ч бүү хэл чартер нислэг хүлээж байгаад төрсөн ээжүүд ч байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Оюутнуудын түр оршин суух үнэмлэхийн хугацаа дууссан тул цагийн ажил хийх боломжгүй. Зарим нь ар гэрээсээ мөнгө авч байгаа ч байрны түрээсээ төлж чадахгүй хэцүү нөхцөлтэй оюутнууд их байна. Төлөөлөгчийн газар энд байгаа иргэдээ огт тоохгүй, арга хэмжээ авах нь битгий хэл мэдээлэл өгөхгүй байна” гэлээ.

Тайваньд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Хүннү-Эйр” компаниас оюутнуудын бүртгэл, хувийн мэдээллийг авч, чартер нислэг хийх гэж байгаа гэх мэдээлэл олон нийтэд таржээ. 

Гэвч энэ нь Улсын онцгой комиссын шийдвэртэй, албан ёсных эсэх нь эргэлзээтэй байгаа.. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, Гадаад харилцааны яам хилийн чанадад, тэр дундаа Тайваньд байгаа иргэдээ хэрхэх талаар мэдээлэл өгөхийг оюутнууд хүсч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайд Я.Ариунболд Канад, Монголын парламентын найрамдлын бүлгийн уулзалтад оролцов 2020-06-17

Ө.Энхтүвшин: Цэвэрлэх байгууламжийн ажилчдыг орон сууцад хамруулна 2020-06-17

Цар тахал дэлхийн эдийн засагт сүүлийн 100 жилд тохиолдоогүй хүндрэл үүсгэнэ 2020-06-17

Ялалтын баярын 75 жилийн ойд оролцох монгол цэргүүд Москва хотноо хүрэлцэн очив 2020-06-17

Нийслэлийн өмчид 7.2 тэрбумын дэд бүтцийн төвүүдийг бүртгэж авав 2020-06-17

Тайваньд байгаа иргэд БОДИТ МЭДЭЭЛЭЛ хүлээж байна 2020-06-17

Гадаадын иргэн, харьяатын газарт ирсэн 60 өргөдлөөс 49-ийг шийдвэрлэжээ 2020-06-17

Орон сууцанд орох батламжаа гардан авлаа. 2020-06-17

Аварга Э.Оюунболдын ЦОЛ, ЧИМГИЙГ ХУРААХ шийдвэр гаргалаа 2020-06-17

Ураны хайгуулын лиценз бүхий компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ 2020-06-17

Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл “COVID-19” туссан өвчтөнд үр дүнтэйг тогтоожээ 2020-06-17