Киргизын ерөнхий сайд асанд 18 жилийн хорих ял оногдуулав.

Киргизын ерөнхий сайд асанд 18 жилийн хорих ял оногдуулав.

Киргиз Улсын Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байсан Сапар Исаковыг авлигын хэрэгт буруутган шүүхээс 18 жил хорих ял оногдуулав. Түүхийн музей болон Чолпон-Ате амралт, зугаалгын газрыг засварлах, тэдгээрт зориулан тоног төхөөрөмж худалдан авахдаа төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулсан асуудлаар 2018 оны зун эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Сапар Исаков уг хэргийн гол эзэн, буруутан нь болсон байна.

Ерөнхий сайд асан болон бусад албан тушаалтнуудын хамсан үйлдсэн хэргийн улсын төсөвт учруулсан хохирлын хэмжээ 307.7 сая сом /ойролцоогоор 306 сая рубль/ болох нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу тэрээр улсын төсөвт 250 сая сом /ойролцоогоор 249 сая рубль/ төлнө. Киргиз Улсын Ерөнхий сайд асан С.Исаков өмнө нь нийслэлийн Дулааны цахилгаан станцын шинчлэлтэй холбоотой эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээс 15 жилийн хорих ял сонсоод байсан юм.

Эх сурвалж: https://rg.ru

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэгт коронавирусний халдварын улмаас нэг өдрийн дотор 2000 гаруй хүн нас баржээ. 2020-06-17

ОХУ-д дөрөвдүгээр сараас хойш анх удаа 8000 хүрэхгүй шинэ халвар илэрчээ 2020-06-17

ОХУ-д коронавирусний хоёр төрлийн вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ 2020-06-17

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп яагаад Герман дахь цэргийнхээ тоог цөөлөх болов. 2020-06-18

ДЭМБ гидроксихлорохины туршилтыг зогсоох шийдвэр гаргажээ 2020-06-18

Киргизын ерөнхий сайд асанд 18 жилийн хорих ял оногдуулав. 2020-06-18

Украйны Засгийн газар авлигын эсрэг стратеги боловсруулж, хэрэгжүүлнэ 2020-06-18

Энэтхэг, Ирланд, Мексик болон Норвеги НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүнээр сонгогдлоо 2020-06-18

Өнгөт арьст залууг буудсан цагдаад цаазын ял оноож магадгүй 2020-06-18

Хятадад халдварын 28 шинэ тохиолдол илэрчээ 2020-06-18

ДЭМБ “дексаметазон”-эмийг зөвхөн эмчийн хяналтан дор уухыг зөвлөж байна. 2020-06-18