Тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхийг ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР шийтгэнэ
УИХ Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж байгаа билээ. Батлагдсан хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өгсөн тайлбараас онцолж байна.
Х.НЯМБААТАР:
-Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орсон өөрчлөлтөөр Эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ ноцтой зайлсхийж, тэтгэмж төлөхөөс зугтсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж, хариуцлага хүлээлгэдэг болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын судалгаанаас харахад маш олон мянган тэтгэмж төлөгч тэтгэмжээ төлөхгүй зайлсхийсэн байдаг. Тиймээс энэ асуудалд цэг тавьж, Хүүхдийн тэтгэмж төлөөгүй хүмүүст Зөрчлийн хуулиар хатуу арга хэмжээ авна” гэлээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл, Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91503 байна гэж бүртгэгджээ. Үүний 72035 нь буюу 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлснээр одоогийн байдлаар Монгол Улсад 11.000 гаруй эцэг, эх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж олгодог ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.