Бээжингийн захаас илэрсэн вирусний геномын талаарх мэдээллийг ДЭМБ-д өгчээ

Бээжингийн захаас илэрсэн вирусний геномын талаарх мэдээллийг ДЭМБ-д өгчээ

БНХАУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв тус улсын нийслэл Бээжин хотын бөөний худалдааны захаас илэрсэн коронавирусний геномын талаарх мэдээллийг нийтэлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад /ДЭМБ/ шилжүүлэн өгчээ.

“Шиньфади” зах дээрх өвчний тархалтын байдал болон вирусний геномын талаарх мэдээллийг “Шинэ төрлийн коронавирусний асуудлаарх шинжлэх ухаан-техникийн төрийн систем”-ээр дамжуулан албан ёсоор нийтэллээ гэж тус төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Тодруулбал тус төв нь Бээжингийн өвчтөнд илэрсэн вирусний геном (NMDC60013902-01, NMDC60013903-02) болон эргэн тойрон дахь дээжүүдээс олдсон вирусний геномыг (NMDC60013903-03) нийтэлжээ.

"Үүний зэрэгцээ, ДЭМБ, Томуугийн мэдээлэл солилцох дэлхийн санаачилга (GISAID) -д тархвар судлалын нөхцөл байдал, вирусний геномын талаарх мэдээллийг шилжүүлэн өглөө" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.