Японы Ерөнхий сайд хүлцэл өчжээ

Японы Ерөнхий сайд хүлцэл өчжээ

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрх баригч Либерал-Ардчилсан намын гишүүн байсан хууль тогтоогчид баривчлагдсантай холбогдуулан ард иргэдээсээ хүлцэл өчжээ. Хууль зүйн сайд асан Кацүюки Каваи, түүний эхнэр Анри нарыг сонгуулийн хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, пүрэв гарагт баривчилсан юм.

“Манай намын гишүүн байсан, парламентын гишүүд баривчлагдсан явдалд маш их харамсаж байна. Би К.Каваиг Хууль зүйн сайдаар томилсон тул хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд ард түмнээсээ чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна” гэж Абэ Шинзо мэдэгджээ. 

Цар тахлын тухайд тэрбээр, Засгийн газар ажлын байр, эдийн засгийг хамгаалахын тулд багц арга хэмжээнүүдийг баталсныг дурдаад, эдийн засаг, нийгмийн хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн сулруулна хэмээн хэлжээ. Мөн иргэдийг шинжилгээнд хамруулах ажиллагааг өргөжүүлж, халдварын тохиолдлууд дахин нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж хэлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.