Монголд үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас олон улсын эрх авлаа
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгаалалтын хувцас, бээлий, амны хаалтны хомсдол аль ч оронд үүсэх эрсдэлтэй байгаа юм. Тэгвэл Монгол Улсад үйлдвэрлэсэн хамгаалалтын комбинезон олон улсын эрх авчээ. Цаашдаа экспортын шинэ бүтээгдэхүүн болох боломжтой энэхүү хамгаалалтын хувцсыг хоёрдугаар сараас цар тахлын эрсдэлтэй орчинд ажиллаж буй дотоодын эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад албан хаагчдын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж эхэлсэн байна.
Хамгаалалтын хувцаснаас улсын нөөцөд 85 мянган ширхэг, ДЭМБ, Дэлхийн банкны захиалгаар 50 мянган ширхэгийг үйлдвэрлэн нийлүүлжээ.
Комбинезоны материал нь чанарын шаардлагад бүрэн нийцэж байгаа бөгөөд олон улсын эрх авч, гаднын улсуудад худалдаалах боломжтой болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.