Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Зүүн өмнөд Азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирлээ. Үүнд;
Хөгжлийн бэрхшээл 4, Оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 102, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, госпитал болон Тоёоко Инн зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.