АНУ “Алтан орд” ухаалаг агаарын бөмбөг туршжээ

АНУ “Алтан орд” ухаалаг агаарын бөмбөг туршжээ

Америкийн F/A-18E/F Super Hornet сөнөөгч онгоц анх удаа “StormBreaker” ухаалаг бөмбөг туршлаа гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ.

Ухаалаг бөмбөгийг “Golden Horde /Алтан орд/” хагас автомат өндөр нарийвчлалтай зэвсгийн цогцолбортой нэгтгэсэн бөгөөд ухаалаг бөмбөг дэлхийн аюулгүй байдлын системийн тоглоомын дүрмийг өөрчилнө гэж ажиглагчид үзэж байна.

Туршилт энэ сард эхэлсэн бөгөөд энэ жилдээ багтаан “StormBreaker” ухаалаг бөмбөгийн боломжийг үнэлэх аж. Тус зэвсэг миллиметрийн хэмжээс бүхий долгионыг илрүүлэх радиолокацын системийг хэт улаан ухаалаг заалттай хослуулж, боловсронгуй болгосноор бусад ухаалаг бөмбөгнөөс илүү аж. “Golden Horde” цогцолборын ухаалаг бөмбөг цаг агаарын тааламжгүй нөхцөл, утаа, түнэр харанхуйд ч танк зэрэг тээврийн хэрэгслийг илрүүлж, устгах чадалтай. Үүний сацуу эл ухаалаг агаарын бөмбөг урьдаас сонгосон байг устгах дарааллыг өөрөө тогтоож, тээвэрлэгч онгоцоор чиглэлээ тохируулах чадвартай гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.