Бувайсар Сайтиев ОХУ-ын түүхэн дэх хамгийн шилдэг бөхөөр тодорчээ.

Бувайсар Сайтиев ОХУ-ын түүхэн дэх хамгийн шилдэг бөхөөр тодорчээ.

ОХУ-ын спортын “Allsport” сониноос 1992-2020 оны ОХУ-ын чөлөөт бөхийн шилдэг 10 тамирчинг санал асуулгаар тодруулжээ.

“Атланта-1996”, “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын наадам, 1995, 1997, 1998, 2001, 2003, 2005 оны дэлхийн аварга Бувайсар Сайтиев Оросын хамгийн шилдэг бөхөөр маргаан байхгүй тодорсон байна.

Домогт Сайтиев 84.8 хувийн саналаар тасархай тэргүүлэв. “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын аварга Мавлет Батыров 5.7 саналаар удаалж, ОХУ-ын анхны эмэгтэй олимпын аварга Наталья Воробьева 0.6 хувийн саналаар гуравдугаар байрт бичигдэв.

Тэгвэл 4-10 дугаар байрт орсон бөхчүүд 8.9 хувийн саналыг хуваан авчээ. Бөхийн зарим мэргэжилтнүүд энэхүү жагсаалттай санал нийлэхгүй буйгаа дурьдсан.

Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Бесик Кудухов, дэлхийн гурван удаагийн аварга Денис Царгуш, хошой аварга Махач Муртазалиев, Сажид Сажидов, Заурбек Сидаков тэргүүтэй олон шилдгүүд эхний 10-т багтаагүй.

ОХУ-ын түүхэн дэх шилдэг 10 бөх
1. Бувайсар Сайтиев
2. Мавлет Батыров
3. Наталья Воробьева
4. Давид Мусульбес
5. Хажимурад Гацалов
6. Абдулрашид Садулаев
7. Адам Сайтиев
8. Хажимурад Магомедов
9. Сослан Рамонов
10. Алёна Карташова

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.