“Tesla” ажилтнууддаа олгодог урамшууллаа зогсоожээ

“Tesla” ажилтнууддаа олгодог урамшууллаа зогсоожээ

Коронавирусний цар тахлын үр дагавартай холбоотойгоор ажилтнууддаа олгодог урамшууллаа зогсоож байгаа тухай Америкийн “Tesla” компанийн боловсон хүчний хэлтсийн дарга Валери Каперс Уоркмены захирамжид дурджээ.

АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн биржийн комиссын сүүлд мэдээлснээр, бизнес эрхлэгч Илон Маскийн “Tesla” компани нийт 48 мянган ажилтантай аж. 

Үүнээс гадна “Tesla” цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор 7 дугаар сарын 7-нд хийхээр төлөвлөж байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Хурлыг нэг сараар хойшлуулж, Калифорни муж улсын Фримонт тойрогт хийхээр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.