Германд мах боловсруулах үйлдвэрээс гаралтай халдвар нэмэгдэж байна
Дэлхий дахинд илэрч байгаа коронавирусний шинэ тохиолдлын дийлэнх нь Хойд болон Өмнөд Америкийн улсад бүртгэгдэж байна. АНУ-д хоногт 32400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Бразилд 17400 гаруй, Германд 687 бүртгэгдсэн талаар Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлжээ. Тус улсад мах боловсруулах үйлдвэрт дэгдсэн халдварын тоо нэмэгдсээр байна. Хүнс, мах боловсруулах үйлдвэр, захуудад вирусний халдвар илэрч байгааг ДЭМБ анхааруулжээ.
БНСУ-д 17 шинэ тохиолдол илэрсний 11 нь дотоодын халдвар аж. Тус улсад халдвар зургаадугаар сард тавдугаар сарынхаас хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь улсын хэмжээнд өвчлөлийг хяналтдаа авахад бэрхшээл учруулж байгаа аж.
Хятадад 18 шинэ тохиолдол илэрсний 11 нь дотоодын халдвар бол долоо нь гаднаас зөөвөрлөгдөж орж иржээ. Шинэ тохиолдлууд нийслэл Бээжин хот болон Хубэй мужид бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.