ОХУ-д суралцагч бүх сонсогчид “Ковид 19” халдвар аваагүй байна

ОХУ-д суралцагч бүх сонсогчид “Ковид 19” халдвар аваагүй байна

ХХЕГ-ын удирдлага, өөрийн сонсогчдыг нутаг буцах үед халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын хувцас авах мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн нь цагаа олсон чухал арга хэмжээ болж, сонсогчдоос нэг ч хүн халдвар аваагүй байна.

Хил хамгаалах байгууллагын захиалгаар ОХУ-ын БХЯ-ны цэргийн академи, сургуулиудад болон ХАБА-ны Хилийн академи, дээд сургуульд суралцаж буй сонсогч нар бүгд эх орондоо ирсэн байна.

ХХЕГ-ын дарга 2020 оны есдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байгаа гэу Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга, Хилийн албан ёсны төлөөлөгч, хурандаа Ч.Дэлэг онцлов.

Мөн Монгол Улсын Хил хамгаалах байгууллага, ОХУ-ын ХАБА-ны Хилийн алба хооронд 2017-2020 онд хамтран ажиллах гэрээ дуусгавар болж байгаа бөгөөд 2021-2024 онд хамтран ажиллах гэрээг байгуулах бэлтгэл ажлыг хангах, албан хаагчдыг сургах гэрээнд орох нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталгаажуулах ажлууд байгаа юм байна.

Ташрамд дуулгахад, Хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг ОХУ-ын цэргийн академи, дээд сургуульд суралцуулах талаар хоёр байгууллагын хооронд хийсэн гэрээний дагуу манай сонсогч нар ОХУ-д суралцдаг. Харин өнгөрсөн жилээс эхлэн уг гэрээнд тодотгол оруулах талаар ажиллаж байгаа бөгөөд тодотгол оруулсан тохиолдолд манай сонсогч нар ОХУ-ын курсантуудын нэг адил хангамж авах боломжтой болох аж. ХХЕГ-ын дарга Ялалтын баярын үеэр ОХУ-д албан ёсны айлчлал хийх, айлчлалын үеэр уг гэрээнд гарын үсэг зурах байсан ч коронавирусний халдвар гарснаас болж хойшилжээ. Гэхдээ цахим хэлбэрээр хоёр тал хоорондоо гэрээг солилцож, гарын үсэг зурахаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.