Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020 оны 6 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно -

Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25, 28-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим гзараар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. 22-ноос 23-нд шилжих шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орно.   

Салхи: 22-нд зарим газраар, 23, 24-нд говь, талын нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 7-12 метр байна.

Агаарын температур: 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.