Хууль бус аргаар алт олборлож байгаад нүхэнд унажээ

Хууль бус аргаар алт олборлож байгаад нүхэнд унажээ

Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн 14 метрийн гүнтэй, 1х1.5 метрийн хэмжээтэй нүхэнд унасан байна гэсэн дуудлага 6 дугаар сарын 21-ний өдрийн 09:16 цагт аймгийн Онцгой байдлын газар бүртгэгджээ. Тус явдал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Хясаа худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/-т болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 70 км зам туулан 11:36 цагт очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн О /50 настай, эрэгтэй/-ийг иргэд нүхнээс гаргаж эмнэлгийн байгууллагад, тус сумын харьяат иргэн Т /53 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.