Иргэд амны хаалт зүүхгүй байна

Иргэд амны хаалт зүүхгүй байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн чиглэл, Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын шийдвэрийн дагуу албан хаагчид 2020 оны 06 сарын 19-ны өдөр зах, томоохон худалдааны төвүүд, ресторан, хүнсний дэлгүүр, зочид буудал, цайны газар, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны байр, цаг үеийн нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй газар, нийтийн эзэмшлийн талбай зэрэг нийт 45 байгууллага, аж ахуйн нэгжээр орж 75 иргэнд амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, үйлчилгээний газруудад эрүүл, ахуй ариун цэврийн шаардлага хангуулах талаар заавар зөвлөмж өгч, үйлчилгээ үзүүлэгч түрээслэгч иргэдийг амны хаалтыг зүүж хэвшүүлэх, амны хаалт зүүх талаар шаардлага тавьж ажиллалаа.
Худалдаа үйлчилгээний газрууд амны хаалт зүүх санамж, зөвлөмжийг иргэдэд харагдахаар ил байрлуулж, ажилчид амны хаалт хэрэглэж хэвшсэн байна.
Манай байгууллагаас иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж, анхааруулах арга хэмжээг хангалттай түвшинд хэрэгжүүлж байгаа боловч амны хаалтаа зүүдэггүй, шаардлага тавьсан тохиолдолд л зүүдэг нийтлэг зөрчил илэрсээр байна.

Ховд аймгийн МХГ-аас цаашид амны хаалт зүүгээгүй иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлэгч ААН-ийн ажилчдад Цагдаагийн байгууллагатай хамтран Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэврийн арга хэмжээ авахыг АНХААРУУЛЖ байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.