10 оюутан эдгэрч, ХӨСҮТ-д 47 хүн үлдлээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.06.24/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 23-нд 249 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүнд, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 39 авто тээврийн жолооч, Замын-Үүдээр орж ирсэн 173 жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. 10 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. 19-35 насны долоон эрэгтэй, гурван эмэгтэй оюутан эдгэрч гарлаа. Тэд нийт 28-41 хоног эмчлэгдээд гарлаа. Өдгөө нийт эдгэрсэн хүний тоо 168 хүрч, эмчлэгдэж байгаа 47 хүн байна. 41 хүн хөнгөн, зургаан хүндэвтэр өвчтөн байна. Өнөөдөр Сиэттл хотоос тусгай үүргийн онгоц ирсэн. Хүмүүсээс аль болох хурдан шинжилгээ авах болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.