“COVID-19” вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг эхлүүлжээ

“COVID-19” вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг эхлүүлжээ

БНХАУ-ын “China National by tec” группын хөгжүүлж байгаа “COVID-19” вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг мягмар гарагт Арабын нэгдсэн Эмират улсад эхлүүлжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Тэрбээр, “Энэхүү вакцин эмнэл зүйн гуравдугаар шатруу орсон анхны вакцин болж байна. БНХАУ дотооддоо халдварыг хяналтдаа авсан тул гуравдугаар шатны туршилт судалгаа явуулахад шаардагдах өвчтөний тоо болон бусад нөхцөлийг хангахгүй байгаа тул уг судалгааг хилийн чанадад явуулах болсон. Уг вакцин нь идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд эмнэл зүйн нэг, хоёрдугаар шатны туршилт судалгаагаар ноцтой гаж нөлөө илрээгүй. Түүнчлэн туршилтад хамрагдсан хүмүүст хоёр тун вакцин хийснээс хойш 28 хоногийн дараа эсрэг бие илэрсэн гэж “Сhina National by tec” группээс мэдэгдсэн” хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 9 сая 330 мянган хүн өвчилж, 473 мянган хүн нас баржээ. Харин уг өвчнөөр өвчилсөн 5 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 151 мянган хүн шинээр өвчилж, 5 мянга гаруй хүн нас баржээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.