Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан саналаа өглөө

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан саналаа өглөө

УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойрог, Налайх дүүргийн гуравдугаар хороо буюу 18 дугаар хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө.

Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, "Төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулах сонгуульд нийслэлийн иргэд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдлаа. Сонгогчид иргэний эрх, үүргээ сайн ухамсарлаж, улс орныхоо хувь засаг шийдэх чухал ажилд идэвхийлж байгаад баяртай байна. Энэ удаагийн сонгууль нь намчирхах бус, ажил хэрэгч санал, санаачилга гаргаж бодит бодлого шийдэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн онцлогтой байлаа" хэмээгээд нийслэлчүүддээ сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриаллаа.

Ташрамд дурдахад, УИХ-ын 21 дүгээр тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад сонгуульд оролцох насны нийт 45451 иргэн бүртгэгджээ. Үүнээс 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 22.2 хувьтай байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.