Олон алдаа гаргаж байсан тухайгаа Ж.Болтон мэдэгджээ.
Олон алдаа гаргаж байснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч Дональд Трампын засаг захиргаанд ажиллаж байсандаа харамсахгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон мэдэгджээ.
Тэрбээр Д.Трамп болон АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден нарын хэнд нь ч саналаа өгөхгүй гэдгээ дахин мэдэгджээ. Цагаан ордны одоогийн тэргүүний үйлдэл, шийдвэр нь зөвхөн улиран сонгогдох эрмэлзлээр илэрхийлэгдэж байгаад харамсаж буйгаа Ж.Болтон хэлсэн байна.
“Коронавирусний нөхцөл байдал дээр түүний үзүүлсэн хариу үйлдэл миний бүх болгоомжлолыг харуулж байгаа юм. Коронавирусний халдварт өвчин АНУ-д аюул учруулж болзошгүй байсан талаар 1, 2 дугаар сард яригдаж байсныг Д.Трамп сонсохыг хүсээгүй. Халдварт өвчин Америкийн эдийн засагт аюул учруулж болзошгүй байсан талаар тэр сонсохыг хүсээгүй” хэмээн тэрбээр ярьжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нь авцалдаагүй бөгөөд үр дүн муутай байдаг гэж Болтон үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.