ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг -4.9 хувь болгож БУУРУУЛЛАА

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг -4.9 хувь болгож БУУРУУЛЛАА

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнө нь  -3 хувь гэж таамаглаж байсан бол энэ удаад 1.9 пунктээр нэмж бууруулан,  -4.9 хувь болгосон байна.

ОУВС-гийн ерөнхий эдийн засагч Гита Гопинат энэхүү шинэ төлөвийг угтан блогтоо  “ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулах төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг эргэн сэргэхэд эрсдэл, тодорхой бус байдал маш өндөр байгаа” талаар онцолж байв.

Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн хямрал өмнөх хямралуудаас ялгаатай тал нь шокийн хувьд том, аж үйлдвэрээс илүүтэй үйлчилгээний салбарт хүчтэй сөрөг нөлөөтэй байгаа. Мөн инфляц, инфляцын хүлээлт харьцангуй бага, бодит эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд эсрэг чиглэлд хөдөлж байгаа нь санхүүгийн зах зээлд тодорхой хугацааны дараа том савлагаа үүсгэж болзошгүйг тэрбээр онцолж байсан юм.

Тэгвэл ОУВС-гийн албан ёсны мэдээлэл болох шинэ тайланд мөн энэ агуулгыг онцолжээ.

ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева цар тахал оны эхний хагаст  төсөөлж байснаас илүү сөрөг нөлөө үзүүлж, сэргэлт удаашралтай байхаар байгааг тодотголоо.  2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг  5.4 хувь байна гэж төсөөлжээ.

Цар тахлын тархалтыг барихын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд эдийн засагт урт хугацааны хөл хорио тогтооход хүргэж, нэмэлт зардал гарахаар байгааг дурдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вирусний тархалтыг амжилттай зогсоосон орнуудад халдвар дахин гарч байгааг ДЭМБ мэдээлж байна. 2020-06-25

ОХУ 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй 2020-06-25

Нууц мэдээллийг задруулсныхаа төлөө шоронд суухаас айхгүй байна гэжээ 2020-06-25

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 9 сая 527 мянга давж, эдгэрсэн хүний тоо 5 сая 175 мянгад хүрлээ. 2020-06-25

АНУ “Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийн төлөө хоёр дахин их шагнал өгнө 2020-06-25

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг -4.9 хувь болгож БУУРУУЛЛАА 2020-06-25

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад орших колтанын уурхайд үймэн болж гурван хүн амиа алдажээ. 2020-06-25

Бээжинд халдварын голомтын хүрээ өргөжих хандлагатай байна 2020-06-25

Японы эрх баригчид “Aegis Ashore” цогцолборыг байрлуулах төлөвлөгөөгөө цуцалжээ 2020-06-25

АНУ “WADA”-д олгодог санхүүжилтээ зогсоож магадгүй байна 2020-06-25

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна 2020-06-25