Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд тус ангид 23 дахь жилдээ ажиллаж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч М.Ганзоригийн байшинг бүрэн засварласан бол аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ган-Эрдэнийн байшинд 4х5 хэмжээтэй залгааг шинээр барьж өглөө.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тус ажил нь одоогийн байдлаар 30 хувьтай явагдаж байна.
Ангиас зохион байгуулсан засвар, тохижилтын ажилд идэвх санаачлагатай оролцсон аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Гансүхийн байшингийн хуучин гурван цонхыг шинэ вакуум цонхоор сольж, засварын ажлын гол багаж болох компрессорыг бэлэглэлээ.
Түүнчлэн 18 жил үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Магнайбаярын нийгмийн асуудлыг аймгийн удирдлагуудад танилцуулж, иж бүрэн таван ханатай гэртэй болголоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.