Хятадад гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 12.9 хувиар ӨСЖЭЭ
Хятад улсад жижиглэн худалдааны салбар өсөлттэй байна. Хүнс, ундаа, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 10-аас илүү хувиар өслөө. Мөн зайлшгүй бус бусад хэрэглээ ч өсөлттэй гарчээ.
Тухайлбал, автомашины борлуулалт өссөн үзүүлэлттэй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй дэмжлэгийн хүрээнд автомашины борлуулалт 2019 оны долоодугаар сараас хойших хамгийн анхны жилийн өсөлт үзүүлсэн байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.