Хонконгийн байдалтай холбогдуулан Хятадад хориг арга хэмжээ авах хуулийн төслийг батлав

Хонконгийн байдалтай холбогдуулан Хятадад хориг арга хэмжээ авах хуулийн төслийг батлав

 БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн өөртөө засах статусыг хязгаарлахаар шийдвэл тус улсын хуулийн этгээд, хувь хүмүүст хориг арга хэмжээ авах хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим пүрэв гарагт санал нэгтэй батлав.

“Хонконгийн өөртөө засах статусын тухай хууль” хэмээх уг төсөлд Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийг батлахад оролцсон Хятадын албан тушаалтнуудад үйлчилдэг банкуудад хориг арга хэмжээ авах талаар тусгасан байна. Одоо уг хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим батлах ёстой бөгөөд үүний дараа баримт бичгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт гарын үсэг зуруулахаар илгээнэ.

Хонконг дахь нөхцөл байдалтай холбогдуулан Хятадын эрх баригчдын төлөөлөлд ямар хориг арга хэмжээ авч болохыг судалж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гуравдугаар чуулганы үеэр Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах тогтоолыг баталсан билээ. Шинэ хууль батлагдсанаар Хятадын эрх баригчид өнгөрсөн оны зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл бүс нутагт олон тооны үймээн самуун дэгдээж, эдийн засагт ихээхэн хохирол учруулсантай адил үйлдлийг түргэн зогсоох боломжтой болно гэж үзэж байна. Жилийн туршид Хонконгийн цагдаа нар зам хаасан, галдан шатааж, эвдэн сүйтгэсэн хэрэгт холбогдсон 9000 гаруй хууль зөрчигчийг баривчилжээ.

Баримт бичгийн текстийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй батлагдах ёстой. Хуулийн төслийн гол зорилго нь Хонконгийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын төв Засгийн газрын тусгай бүтцийг байгуулж, сүүлийн үед болж буй хүчирхийлэл, түрэмгийллийг түргэн таслан зогсоох юм.

Харин Цагаан ордон Хятадын энэхүү санаачилга нь Хонконгийн өөртөө засах статусыг зөрчиж байна гэж үзэж байгаа бөгөөд хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“COVID-19”-өөр халдварласан хүүхдүүдийн дийлэнхэд хөнгөн шинж тэмдэг илэрч байна 2020-06-26

Энэтхэгтэй залгаа хилийн дагуух маргаантай хэсэгт цэргийн хуаран босгож байна 2020-06-26

Европын холбоо долдугаар сарын 1-нээс монголчуудад ХИЛЭЭ НЭЭНЭ 2020-06-26

Кристофер Ноланы "Tenet" киноны нээлт хойшиллоо 2020-06-26

“АСЕАН”-ы удирдагчид цахимаар уулзана 2020-06-26

Хонконгийн байдалтай холбогдуулан Хятадад хориг арга хэмжээ авах хуулийн төслийг батлав 2020-06-26

ЕХ "Ремдесивир" эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахыг зөвшөөрчээ 2020-06-26

Хятадад гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 12.9 хувиар ӨСЖЭЭ 2020-06-26

Бээжинд халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-26

АНУ-ын Засгийн газар цар тахалтай холбогдуулан олгосон тэтгэмжийг 1.4 сая гаруй “амьгүй албат” хүртжээ. 2020-06-26

Франц, Герман улсууд ДЭМБ-д үзүүлж байгаа дэмжлэгээ үргэлжлүүлнэ 2020-06-26