Д.Нямхүү: 308 хүнд шинжилгээ хийлээ, коронавирус ИЛРЭЭГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "308 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Ажиглах байранд тусгаарласан есөн хүнд давтан шинжилгээ хийсэн. ХӨСҮТ-д тусгаарласан сэжигтэй гурван хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.
Ингээд одоогоор коронавирусний 219 тохиолдол Монголд зөөвөрлөгдөж орж ирсний 175 хүнийг нь эдгэрүүлж, эмчилж гаргаад байна. 44 хүн эмчилгээнд байна. 35 хүн хөнгөн, есөн хүн хүндэвтэр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.