Америкийн “Диснейлэнд” паркийг нээхийг ажилтнууд нь эсэргүүцэн жагсжээ.

Америкийн “Диснейлэнд” паркийг нээхийг ажилтнууд нь эсэргүүцэн жагсжээ.

АНУ-ын Калифорни муж улс дахь "Диснейленд" паркийн ажилтнууд коронавирусний цар тахлын үед тус паркийг удахгүй нээхээр төлөвлөж байгааг эсэргүүцэн жагсжээ.

"Диснейленд" болон “Дисней Калифорнийн адал явдалт парк”-ийг долдугаар сарын 17-нд нээхээр төлөвлөж байжээ. Гэвч  ажлын талаарх зөвлөмжийг удирдлагууд оройтож нийтэлсэнтэй холбоотойгоор сэдэвчилсэн паркийг нээх хугацааг энэ долоо хоногт тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Компани паркийг нээх шинэ өдрийг зарлаагүй байгаа аж.

“CBS” сувгаар мэдээлснээр, зуу гаруй чимэглэсэн машин "Диснейленд"-ийн хоосон цогцолборыг тойрон явжээ. Паркийн ажилтнууд машиныхаа дуут дохиог дуугарган дургүйцлээ илэрхийлж, аюулгүй байдлыг хангах, цогцолборыг нээх төлөвлөгөөгөө өөрчлөхийг уриалсан байна. Эсэргүүцлийн ажиллагааг "Диснейленд"-ийн 17 мянга орчим ажилтны эрх ашгийг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл зохион байгуулжээ.

Харин паркийн удирдлагууд шаардлагатай арга хэмжээг авч, хүмүүсийг ажилд нь буцаахыг оролдож буй энэ үед ийм арга хэмжээ зохион байгуулсанд  харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

“Диснейланд” паркийг гуравдугаар сарын дундуур коронавирусний улмаас хаасан байна. Хүмүүс хамгийн их очдог паркуудаас дэлхийд болон АНУ-даа хоёрдугаарт ордог  Калифорнийн “Диснейлэнд”-д  2019 онд 18.7 сая хүн зочилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-27

Японы робот хэт ягаан туяаны тусламжтайгаар коронавирусийг устгажээ 2020-06-27

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 6852 шинэ тохиолдол илэрчээ 2020-06-27

Цар тахлын улмаас хойшлуулсан Польшийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно 2020-06-28

Эрдэмтэд коронавирусээр халдварласан эсээс халдварын тархалтыг хурдасгадаг тэмтрүүл илрүүлжээ 2020-06-28

Америкийн “Диснейлэнд” паркийг нээхийг ажилтнууд нь эсэргүүцэн жагсжээ. 2020-06-28

КОВИД-19| АНУ-д нийт нас баралт 124 900 боллоо 2020-06-28

ОХУ улсын Засгийн газар цар тахлаас үүдсэн хүндрэлийг хохирол багатай даван туулж байна гэсэн мэдэгдлийг өгч буй юм. 2020-06-28

Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн захын хот болох Гуруграм анх удаагаа царцааны нүүдэлд өртөөд байна. 2020-06-28

Зимбабвегийн баячууд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол ХУРААНА 2020-06-28

Дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 10 сая давжээ 2020-06-28