Зимбабвегийн баячууд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол ХУРААНА
Хөрөнгийн эх үүсвэрээ хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа иргэдийн хөрөнгийг хураахаар болсноо Зимбабве Улсын Авлигатай тэмцэх газар зарлажээ. Хэдийгээр тэдгээр иргэдийн авлигын хэргийг шүүх нь хэрэгсэхгүй болгосон ч авлигатай тэмцэх байгууллага нь зүгээр орхихгүй аж.
Тус улсын Авлигатай тэмцэх хорооноос хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа баячуудын өдөр тутмын амьдралд эрчимжүүлсэн шалгалт хийж, тэдний бараа, үйлчилгээний тооцооны хуудсыг шалган, олсон хөрөнгө, орлого, төлсөн татвартай нь нийцэж буй эсэхийг хянах юм байна.
Зимбабвегийн баячууд мөрдөн байцаалтын үед эд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах ёстой. Өөрсдийн хүсэлтээр Дээд шүүхэд хандах эрхтэй. Хэрэв бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй тохиолдолд шууд хураагдах юм.
Трансперенси Интернэйшнл олон улсын байгууллага нь Зимбабве улсын коронавирусын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх худалдан авах ажиллагааг авлигын эрсдэл өндөртэй гэж сая онцолсон. Тус байгууллагын онцолсноор эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлсэн байгаа нь авлигын эрсдэлтэйг илтгэж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.