Н.Номтойбаяр: Зодооны улмаас гавлын яс хоёр газраа хагарсан

Н.Номтойбаяр: Зодооны улмаас гавлын яс хоёр газраа хагарсан

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна.

Хурлын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би бүлгийн дарга, УИХ-ын гишүүдэд тайлбараа хүргүүлсэн. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн өөрийн санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй” хэмээв. 

Харин Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой асуудлаар “Талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэлд болон миний цуглуулсан баримтад дүгнэлт хийхэд талийгаачийн гэр бүл намайг алуурчин болгон яллах ажиллагааг зохион байгуулалттай хийж байна” гэлээ. 

Гишүүн Н.Номтойбаяр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайванд зодуулсан гэх мэдээлэл, бичлэг олон нийтэд ил болсон.

Зодооны талаар тэр “Юу болсныг та бүрэн харсан байх. Зодооны улмаас нүд хөхөрч, гавлын яс хоёр газраа хагарсан. Нэлээн хүнд гэмтэл авсан. Би өөрийгөө өмөөрч зөвтгөхгүй. Энэ хүрээнд бусдад гомдоод байгаа юм байхгүй. Холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Миний зан аашийг та бүхэн мэдэх байх. Залуу хүн алдсан байна. Би ч бас алдаа гаргалаа. Үүндээ хүлцэл өчье. Хэдийгээр твиттерээс жиргээ явуулсан ч өөрийн биеэр хариуцлагатайгаар хэлэх нь зүйн хэрэг. Энэ асуудлаар хэн нэгэнд гомдож туних юм байхгүй. Тэр залуугийн ирээдүйг ч бодсон. Хөдөлмөрч ээжийг нь ч бодсон. Тагнуулд хамт ажиллаж байсан нэр хүндтэй эрхмийг ч бодсон миний зүгээс гомдоод байх юм байхгүй. Өөрийгөө би буруутай гэж үзэж байна” гэсэн хариулт өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.