Д.Сарангэрэл: Сургууль, цэцэрлэгийг хаах тухай шийд гараагүй
БНХАУ-д эрчимтэй дэгдэж буй коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд Монгол Улс хилээ хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэрэгтэй гэсэн байр суурийг иргэд илэрхийлж буй.
Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн байр суурийг сонирхлоо. Тэрбээр "Монгол Улсад коронавирусийн тохиолдол илрээгүй. Хил хаах, сургуул болон цэцэрлэгийг хаах тухай асуудал дээр тухайлсан шийд гараагүй. Гэхдээ Монгол Улсад коронавирусийн халдвар орж ирэхгүй гэх баталгаа байхгүй тул иргэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг сайн дагаж мөрдөх хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.