Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж байна

Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж байна

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри Улсад зохион байгуулахаар болжээ.

Энэ нь “сovid-19” халдвар гарснаас хойшхи 3х3 төрлийн анхны тэмцээн болж байгаа юм. Энэхүү эрхийн тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж, А хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

А хэсэгт манай багаас гадна Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ баг багтжээ. Монголын сагсан бөмбөгч эмэгтэйчүүдийн шигшээ баг 2021 онд болох “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх авсан амжилтаараа Монголын багийн спортын түүхэнд анхдагч болоод байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.