Зам тээврийн салбарынхан орон сууцанд орох эрхээ гардлаа

Зам тээврийн салбарынхан орон сууцанд орох эрхээ гардлаа

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчид Түрээслээд өмчлөх орон сууцтай болох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгосон. Өнөөдөр зам тээврийн салбарын 24 албан хаагчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулан өглөө.

Эдгээр албан хаагчдын тухайд тусгаарлах байранд ажилласан, ачаа тээврийн тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, анхны захиалгат нислэгийг ахалсан, мөн орон нутгийн зорчигчийн галт тэргэнд 11 удаа томилогдон ажиллаж зорчигчдод тандалт, үзлэг хийсэн МИАТ ТӨХК болон зорчигчийн вагон тээврийн үйлчлэгч, жолооч зэрэг албан хаагчид багтсан байна.

Өнөөдөр мөн эрүүл мэндийн салбарын 400 албан хаагч батламж гардан авлаа. Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан аваад байна.

Батламж гардан авсан иргэд байраа сонгон, Нийслэлийн орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ачаа тээврийн 14 жолоочоос коронавирус ИЛРЭЭГҮЙ 2020-06-29

Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж байна 2020-06-29

2020 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын газрууд 2020-06-29

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг бүртгэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй 2020-06-29

ГБХЗХГ: Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ 2020-06-29

Зам тээврийн салбарынхан орон сууцанд орох эрхээ гардлаа 2020-06-29

Маргааш чуулган хуралдаж, гишүүд ТАНГАРАГ өргөнө 2020-06-29

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2020-06-29

Шинэ нөхцөл байдалд зохицуулан харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлэв 2020-06-29

Маргаашнаас нийтийн тээвэрт 2 давхар автобус зорчигчдод үйлчилнэ 2020-06-29

Монгол химичдын сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад анх удаа оржээ 2020-06-29