Манай улсын хамгийн том домбор 100 кг жинтэй
Казахын ард түмний үндэсний чавхдаст хөгжмийн зэмсэг бол домбор юм. Эрдэмтэд домбор хөгжим зургаан мянган жилийн түүхтэй гэж үздэг.Казах айл болгонд домбор байдаг ба хүүхэд, хөгшид гэж ялгалгүй домбор хөгжмөөрөө тоглож чаддаг.Манай улсын хамгийн том домбор хөгжим Баян-Өлгий аймгийн музейд бий.
