Орон даяар сургууль, цэцэрлэгийг 2020.03.02 хүртэл ХААХ БОЛЛО
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая Улсын онцгой комисс гаргалаа. Шийдвэрийг даваа гаригаас эхэлж хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэг дагаж мөрдөнө.
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар болов.
Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.
Сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.