Д.Цогтбаатар: Дараагийн үр дагаврыг бодохгүйгээр хилээ хааж болохгүй

Д.Цогтбаатар: Дараагийн үр дагаврыг бодохгүйгээр хилээ хааж болохгүй

БНХАУ-д эрчимтэй дэгдэж буй коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд Монгол Улс хилээ хаах ёстой гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байгаа.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хил хаана гэдэг эдийн засгийн хувьд хохиролтой. Шууд хаах боломжгүй. Харин холбогдох газартай хамтарч хил дээр ажиллаж байна. Элчин сайд нартайгаа холбоотой ажиллаж байна. Шаардлагатай үед хилийг хааж болно. Харин дараагийн үр дагаврыг нь бодохгүйгээр хилээ хааж болохгүй. Ганц хүний шийддэг зүйл биш. Маш олон байгууллагын хамтын ажил,  шийдвэр байдаг” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.