Мексикт коронавирусийг бусдад зориудаар тараасан хүмүүст ногдуулах шийтгэлийг чангатгажээ

Мексикт коронавирусийг бусдад зориудаар тараасан хүмүүст ногдуулах шийтгэлийг чангатгажээ

Мексикийн зүүн хойд нутгийн Нуэво-Леон мужид шинэ коронавирусний халдварыг бусдад зориудаар тараавал гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэж, 35 мянган песогийн /1500 ам.доллар/ торгууль ногдуулна. Мужийн эрх баригчдын шийдвэр мягмар гаргаас хэрэгжиж эхэллээ гэж “Televisa” суваг мэдээлсэн байна.

“Хэрэв тухайн хүн ямар нэгэн ноцтой халдварт өвчин туссан гэдгээ мэдсээр байж бусдыг халдвар авах эрсдэлд оруулбал түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзнэ” гэж мужийн Эрүүл мэндийн газрын дарга Мануэль де ла О цохон хэлжээ. Албан ёсны мэдээллээр, одоогийн байдлаар Нуэво-Леон мужид 10389 хүн коронавирусээр халдварлаж, 362 хүн нас баржээ.  

Мексикийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хоёрдугаар сарын 28-наас хойш тус улсад 220600 хүн халдвар авч, нас барсан тохиолдлын тоо 27 мянга давсан байна. Мехико хотыг оруулаад Мексикийн 32 бүс нутагт халдварт өвчний аюулын түгшүүрийг хамгийн өндөр “улаан” түвшнээс өндөр буюу “улбар” зэрэглэлд хүргэж бууруулжээ. Ингэснээр цар тахлын улмаас зогсоосон эдийн засгийн янз бүрийн үйл ажиллагааг сэргээх боломжтой болж буй юм.  

Хоёр сар үргэлжилсэн хорио цээрийн дэглэмийг Мексикийн эрх баригчид зургадугаар сарын 1-нээс сулруулж, тус улсад барилгын салбар, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, ашигт малтмал олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд дахин ажиллаж эхэлжээ. Зургадугаар сарын 11-нд Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор иргэддээ хандан урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахин мөрдөж, өөрийгөө тусгаарлах дэглэмээс аажмаар гарахыг уриалжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.