Хятадын засаг захиргаа цэргүүдэд туршилтын вакцин ашиглахыг зөвшөөрлөө
БНХАУ-ын засаг захиргаа туршилтын шатанд байгаа вакциныг цэргүүдэд ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.
Бээжин хотод төвтэй биотехнологийн компанийн хөгжүүлж буй “Ad5-nCoV” вакциыг Цэргийн анагаах ухааны хүрээлэнд шилжүүлэн өгчээ.
Цэргүүдэд турших вакцины нэгдсэн дүгнэлт, эмнэлзүйн шинж тэмдэг зэргийг Цэргийн анагаах ухааны хүрээлэд боловсруулж нэгдсэн мэдээлэлд хавсаргах юм байна.
БНХАУ-ын Хубэй мужаас анхлан тархлан коронавирусний халдвар БНХАУ-ын Ардын армид одоогоор нэг ч бүртгэгдээгүй байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.