Сумо бөхийн энэ сард болох башё эхлэхэд бэлэн болжээ

Сумо бөхийн энэ сард болох башё эхлэхэд бэлэн болжээ

Японы сумо бөхийн холбооноос энэ сарын 19-нд Токиод эхлэх 7 дугаар сарын башёг зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.

Энэ сарын 13-нд болох Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар башёг албан ёсоор зарлах бөгөөд тус хурлаар тэмцээний үеэр халдварын эсрэг авах арга хэмжээгээ хэлэлцэх юм байна.
Сумогийн холбооноос 6 дугаар сард, Такадагава дэвжээнээс бусад 44 дэвжээний бөх, ояката, засуул, үсчин нарт эсрэг биетийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээнд хамрагдсан 891 хүнээс 0.56 хувь нь буюу 5 хүн эсрэг биеттэй гарсан байна. Үүнээс 4 нь PCR давтан шижилгээгээр халдварын хариу сөрөг гарч, үлдсэн нэг нь 5 дугаар сараас өмнө өвчлөөд эдгэсэн байна гэсэн хариу гарчээ.
Сумогийн  холбооны тэргүүн Хаккакү ояката “энэ удаа болох 7 дугаар сарын тэмцээн эхлэх бэлтгэл хангагдлаа. Бид 3 дугаар сард нэг бөхөө алдсан. Дахиж ийм явдал гаргахгүй байх үүднээс тэмцээний дараа ч шинжилгээ хийнэ. Энэ удаагийн шижилгээгээр бүх хариу сөрөг гарсан нь чухал ач холбогдолтой” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.