Аргентинаас 70 сая жилийн өмнөх загасны олдвор илэрчээ
Аргентин улсын Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд Патагони мужаас 70 сая жилийн өмнөх үед хамаарах хурц шүдтэй загасны ясыг малтаж гаргажээ.
Ингэснээр эрт цагт амьдарч байсан хамгийн том загасны олдвор болж байгаа аж.
Биеийн урт нь зургаан метр хүрэх энэ аварга загас цэрдийн галавын сүүлд үед амьдарч байсныг эхний ээлжид тогтоогоод байна.
Биеийн ерөнхий хэлбэр, эрхтэнүүдийн бүтэц зэргийг аваад үзэхэд одоогийн аварга загаснуудтай тунчиг төстэй байгаа аж.
Аргентин улсын Патагони муж нь эрт цагийн амьтан, ургамлын олдвор арвинтай бүс нутгийн нэг юм.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард л гэхэд 10 метрийн өндөртэй нэгэн үлэг гүрвэлийн яс олдож байжээ.
Өмнө нь шинжлэх ухаанд хараахан танигдаагүй энэхүү төрөл зүйлийг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.