Хонконгийн жагсаалын гол газрыг үндэсний аюулгүй байдлын газар болгожээ

Хонконгийн жагсаалын гол газрыг үндэсний аюулгүй байдлын газар болгожээ

Эх газрын Хятад Хонконгт үндэсний аюулгүй байдлын газар нээжээ. Ингэхдээ ардчиллын төлөөх жагсаал өрнөдөг байсан гол газрын нэг болох хотын “Victoria” төв цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх “Metropark” зочид буудлыг тус газрын төв байр болгон тохижуулжээ.

Нээлтийн ёслолд тус газрын дарга Жэн Яньсюн, Хонконгийн захирагч Кэрри Лэм, Хонконг дахь Хятадын Төв ардын засгийн газрын тамгын газрын дарга Люо Хуйнин нар оролцсон байна.

“Бид Хонконгт үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах найдвартай эрх зүйн тогтолцоо, хууль хэрэглэх механизмыг бүрдүүлэх түүхэн чухал үеийн гэрч боллоо” гэж Кэрри Лэм нээлтийн ажиллагааны үеэр онцлон тэмдэглэжээ.

Нээлтийн ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа нар ойр орчмын гудамжийг хааж, барилгын өмнө усаар дүүргэсэн хоёр метр өндөр хуванцар хаалт байрлуулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.