Зааны Ясан Эрэг Улсын Ерөнхий сайд таалал төгсжээ

Зааны Ясан Эрэг Улсын Ерөнхий сайд таалал төгсжээ

Бүгд Найрамдах  Зааны Ясан Эрэг Улсын Ерөнхий сайд Амаду Гон Кулибали 61 насандаа таалал төгсжээ. Тус улсын Ерөнхийлөгч Алассан Оуаттара өөрийнхөө 30 жилийн хамтрагчаа алдсандаа эмгэнэн гашуудаж буйгаа өчидөр илэрхийлжээ.

Амаду Гон Кулибали  энэ оны аравдугаар  сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшихээр болоод байжээ. Тэрбээр хоёр сарын өмнө  Франц улсад эрүүл мэндийн үзлэгт орсныхоо дараа Питие-Салпетрийн эмнэлгийн эмчийн зөвлөмжийн дагуу хэдэн долоо хоног амарч байсан аж.

Зааны ясан эрэг улсын Ерөнхийлөгч Оуаттара өөрийн твиттер хуудаснаа  "Эх орныхоо төлөө гэсэн чин үнэнч сэтгэлтэй, төрийн зүтгэлтэн түүнийг санан дурсаж явах болно” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.