Нийслэлд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмэгдүүлж ажиллана

Нийслэлд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмэгдүүлж ажиллана

Хотын Захирагчийн Ажлын албанаас дүүргүүдийн тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудтай хамтран шуурхай хуралдаж ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон бороо, үер усны гамшгийн асуудал, хүндрэлтэй нөхцөл байдлын үед хэрхэн ажиллах талаар зөвлөлдөв. 

Энэ баяр наадмаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, тухайн өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь, “Шарилжгүй Улаанбаатар-5” аяныг эхлүүлэх зэрэг үндсэн 3 асуудлаар нөхцөл байдлыг хэлэлцэж, хэрхэн ажиллах үүрэг чиглэлээ тодорхой болгосон байна.

Үргэлжилсэн борооны үед зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдыг зөв менежмент хийж хуваарьт өөрчлөлт оруулан амраах, авто зам руу орсон шороо, чулууг шуурхай цэвэрлэх ажилд зохицуулалтыг хийх юм байна. Мөн баяр наадмын өдрүүдтэй холбогдуулан хотоос гарах чиглэлүүд, зуслан чиглэлийг хариуцсан хог цэвэрлэгээний байгууллагууд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмэгдүүлж ажиллах зохицуулалт хийхээр болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан 2020-07-10

С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлалаа 2020-07-10

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа 2020-07-10

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ 2020-07-10

ШУА-ийн тэргүүлэгчдийн газраас дараах мэдэгдлийг гаргалаа 2020-07-10

Нийслэлд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмэгдүүлж ажиллана 2020-07-10

Төрийн тахилгат “Сутай” хайрхан уулыг тахилаа 2020-07-10

Хурдан морины уралдааны үед УЛААНБААТАРААС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААНА 2020-07-10

Б.Ундармаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 21-нд болно 2020-07-10

Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 2020-07-10

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд хуваарийн дагуу тээврийн хэрэгсэл замд гарна 2020-07-10