Төрийн тахилгат “Сутай” хайрхан уулыг тахилаа

Төрийн тахилгат “Сутай” хайрхан уулыг тахилаа

Бурхан багшийн хамгийн ойрын шавь Наро Банчэн хувилгааны VII дүрийн Данзанлхүндэв гэгээнтэн 2020 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Алтай хотод морилон саатсан билээ. Тэрээр долоодугаар сарын 9-нд Алтайнхны шүтээн төрийн тахилгат “Сутай” хайрхан уулыг тахиж, дөрвөн сумын сүсэгтэн олонд ном айлтгалаа.

Тэрээр эхний өдөр эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд Их Алтай нутгийн зон олныг сахиус, шүтээндээ даатгаж, нутгийн хайрханыг тахиж, сүсэгтэн олон, төрийн албан хаагчдад ном айлтгаж, лекц уншсан. Тэгвэл долоодугаар сарын 09-нд төрийн тахилгат Сутай хайрхан уулыг тахиж, Тонхил сумын сүсэгтэн олонд ном айлтгаад Дарви, суманд залран хишиг, буян хурайлж, бор зүсмийн үрээ сэтэрлэн сүсэгтэн олонд Жанрайсаг бурхны лүн, авшиг хүртээлээ. Түүнчлэн Гэгээнтнийг Шарга сум руу морилон саатах замд Баян-Уул сумын сүсэгтэн олон угтан золгож, адис хүртсэн юм. Улмаар Шарга сумын “Голын эх”-нд морилж, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд буян хураахын тухайд лекц уншин, даллага авч, нутгийн сүсэгтэн олон номын буянд олноор даган баяслаа.

Сонирхуулахад, Наро Банчэн хувилгааны VII дүрийн Данзанлхүндэв гэгээнтэн Говь-Алтай аймагт 2015, 2019, 2020 онд гурвантаа заларч байгаа бөгөөд энэ удаа Дашпэлжээлин хийдийн болон дагалдан яваа лам хуваргуудын хамтаар нутгийн уул овоодыг тахин байгаль дэлхийг аргадан ном айлдлаа. Энэ зун тус аймгийн нийт нутгаар хур бороо бага, ган гачигтай байсан бол ийнхүү Гэгээнтнийг морилсон өдрөөс эхлэн дэлхий дэлэгнэн сум бүрт хур бороо орж, ган тайлагдлаа хэмээн нутгийн сүсэгтэн олон баярлан ярьж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлалаа 2020-07-10

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа 2020-07-10

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ 2020-07-10

ШУА-ийн тэргүүлэгчдийн газраас дараах мэдэгдлийг гаргалаа 2020-07-10

Нийслэлд хог тээвэрлэлтийн рейс, давтамжийг нэмэгдүүлж ажиллана 2020-07-10

Төрийн тахилгат “Сутай” хайрхан уулыг тахилаа 2020-07-10

Хурдан морины уралдааны үед УЛААНБААТАРААС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААНА 2020-07-10

Б.Ундармаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 21-нд болно 2020-07-10

Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 2020-07-10

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд хуваарийн дагуу тээврийн хэрэгсэл замд гарна 2020-07-10

Барилгын ажлыг 7 сараас дээш хугацаагаар зогсоосон иргэн, ААНБ-уудад мэдэгдэл хүргүүллээ 2020-07-10