Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

Монгол Улсын шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар анхдугаар хуралдаж Гадаад харилцааны яамны дэд сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай.

Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн.  Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ. Түүнийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан энэхүү албанд томилсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-т ажиллаа 2020-07-10

Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ 2020-07-10

Хязаалан, шүдлэнгийн уралдааныг хойшлуулж, 13-нд товлолоо 2020-07-10

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн алба хаагчдыг шагналаа 2020-07-10

Баяндавааны зүүн талд бороо орсны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсчээ 2020-07-10

Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов 2020-07-10

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ 2020-07-10

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан 2020-07-10

Амгалан Базархандаев: Үндэсний их баяр наадам бол Монголын Төрт ёсны өв билээ 2020-07-10

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр 18 хүнийг шагнав 2020-07-10

Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа 2020-07-10