Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа

Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа

Тулгар төр байгуулагдсаны 2229 жил, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа.

Боловсролын салбарын шилдэг ажилтан Амгалангийн Энхтогтоход “Хүндэт өргөмжлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн баяр хүргэв.

А.Энхтогтох нь 1994-2013 онд ерөнхий боловсролын сургуулиудад хими-биологийн багш, 2013 оноос Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр тус тус ажиллаж, улсад тасралтгүй 34 үр бүтээлтэй ажилласан шилдэг сурган хүмүүжүүлэгч юм.

2019 онд сургалтын хөтөлбөрийг сайжруулах үндэсний хэмжээний ажлын хэсгийн багийн ахлагч, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг түгээн дэлгэрүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж 44 мянган багшийн сургалтыг зохион байгуулсан.
Мөн бага боловсролын “Хүн ба орчин”, “Хүн ба байгаль”, суурь, бүрэн дунд боловсролын “Биологи”-ийн сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичгийг сайжруулах багийн гишүүн болон ахлагчаар ажилласан байна.

2020 онд шинэ төрлийн Коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаанд СӨБ, ЕБС-ийн сургалт үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс теле хичээл зохион байгуулах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган сургуулийн өмнөх боловсролын 200, бага боловсролын 1026, суурь, бүрэн дунд боловсролын 2496, тусгай хэрэгцээт боловсролын 167, төгсгөх ангийн сурагчдад зориулсан 117, нийт 4000 гаруй цагийн теле хичээлийг зохион байгуулж, сургууль багш нарт хүргэсэн нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш юм.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов 2020-07-10

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ 2020-07-10

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан 2020-07-10

Амгалан Базархандаев: Үндэсний их баяр наадам бол Монголын Төрт ёсны өв билээ 2020-07-10

Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр 18 хүнийг шагнав 2020-07-10

Теле хичээлийг зохион байгуулсан багийн гишүүн, багш А.Энхтогтохыг Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа 2020-07-10

Улаанбаатарт 2020.07.16-ныг хүртэл дараах хэсэгт ЗАМ ХААНА 2020-07-10

Налайх дүүрэг дэх 3.5 км авто замын ЗОРЧИХ ХЭСГИЙГ нээлээ 2020-07-10

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын дэмжлэг авна 2020-07-10

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 2020-07-10

Олон улсын сэтгүүлчдийн холбооны 31 дэх Их хурал Монголд болно 2020-07-10